ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок өчигдөр /2022.08.30/, “Берлин ОХУ-тай байгуулсан виз хөнгөвчлөх гэрээгээ түдгэлзүүлж, олон жилийн виз олгохоо зогсооход бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.
Учир нь, Прага хотод хоёр өдөр үргэлжилсэн албан бус уулзалтын үеэр Европын холбооны Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар, “Оросын эсрэг цаашид авах арга хэмжээ”-ний талаар хэлэлцэж байгаа бөгөөд Зүүн Европын орнуудын дэвшүүлсэн нэг санал бол “Оросын жуулчдыг Европын холбооны хилээр нэвтрүүлэхийг хориглох” явдал гэж байгаа юм.
Иймд Германы засгийн газар "ОХУ-д хавчигдаж байгаа хүмүүсийг маш хурдан эх орноо орхин гарах боломжийг олгож байна" гэж Анналена Баербок хэлээд “бид энэ дэглэмийн эсрэг зогсох зоригтой байгаа хүмүүсийг шийтгэхгүй” хэмээжээ. Мөн тэрээр, “Орос ойрын ирээдүйд бидний аюулгүй байдал, эрх чөлөөнд заналхийлсээр байх болно. Үүний зэрэгцээ бид аюулгүй байдлын бодлогыг бүхэлд нь зөвхөн Оросын түрэмгийллийн дайнаар авч үзэх боломжгүй гэдэгт бид өөрсдийгөө бэлтгэх ёстой" гэжээ.
Эх сурвалж: CNN