"Оросууд Херсон дахь Днепр голыг гатлаж фронтын шугамд хангамж хүргэж чадахгүй" байна гэж мэдэгджээ

"Оросууд Херсон дахь Днепр голыг гатлаж фронтын шугамд хангамж хүргэж чадахгүй" байна гэж мэдэгджээ

Херсон муж дахь “Днепр” мөрний дээгүүрх гүүр эвдэрсэн нь Оросын арми хойд зүгт байгаа фронтын шугамын ангиудад хангаж хүргэж чадахгүй байна гэж Украины албаныхан мэдэгджээ. 

Тодруулбал, Украины армийн өмнөд хэсгийн ажиллагааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюк мягмар гараг /2022.08.30/-т мэдээлэл хийхдээ, “Дайсан зүүн эргээс нөөцөө татахыг оролдож байна. Энэ нь боломжгүй зүйл. Учир нь бид гүүрэн дээр нарийн ажилласан. Учир нь гүүрээр хүнд даацын техник нэвтрэх боломжгүй болсон" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN