Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл гаргалаа.
Ингэхдээ зөвшөөрөгдсөн хугацаанд Хуш модны самар гүйцэд боловсордог бөгөөд боргоцой нь өөрөө салхинд унадаг. Ийм үед самрыг түүх нь байгальд, экологид сөрөг нөлөө үзүүлэх нь багсдаг учир энэ үеэр зөвшөөрөл авч самар түүж болох аж. Иймд цагаас нь эрт хууль бусаар самар түүж, байгаль орчиноо сүйтгэхгүй байхыг анхаарууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
ФОТО:
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба