Жил болгоны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан уламжлалаар сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч теле хичээл заадаг билээ. Тэгвэл тус уламжлалыг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлж байсан түүхтэй. Харин энэ удаа хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх теле хичээл заахгүй аж. Түүний оронд Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.