"Украины довтолгоо эхлэх үед Оросуудад зугтах эсвэл бууж өгөх гэсэн хоёр сонголт байгаа" гэж мэдэгджээ

"Украины довтолгоо эхлэх үед Оросуудад зугтах эсвэл бууж өгөх гэсэн хоёр сонголт байгаа" гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын цэргүүдийн байлдааны ажиллагаа явуулах цэргийн хүчин чармайлтын талаар ярихдаа, “эзлэн түрэмгийлэгчид зугтах эсвэл бууж өгөх хоёр л зүйлийг хийж чадна” гэж мэдэгджээ. 

Тэрээр Украины өмнөд хэсэгт сөрөг довтлогоо эхэлж байгаа энэ үед ийнхүү хэлсэн байна. 

В.Зеленский "Украины түр эзлэгдсэн нутаг дэвсгэр даяар, Крымээс Харьков муж хүртэл Оросын армид нэг ч аюулгүй бааз, нам гүм газар гэж байхгүй. Манай хамгаалагчид эзлэгчдийн бүх агуулах, штабыг устгана. Мөн тэдгээрийн тоног төхөөрөмж нь хаана ч байсан хамаагүй. Энэ бол Украины газар нутагт эзлэн түрэмгийлэгчид зугтах эсвэл бууж өгөх гэсэн хоёр л зүйлийг хийж чадна. Бид тэдэнд өөр сонголт үлдээхгүй" гэжээ. 

Эх сурвалж: CNN