Пакистанд нүүрэлсэн их үерт 1000 гаруй хүн амиа алдаж, байгалийн гамшигт 33 сая хүн нэрвэгдээд байна

Пакистанд нүүрэлсэн их үерт 1000 гаруй хүн амиа алдаж, байгалийн гамшигт 33 сая хүн нэрвэгдээд байна

Пакистан улсад сүүлийн зун жилд болж байгаагүй үерийн гамшиг нүүрлэж, үүний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, байгалийн гамшигт 33 сая гаруй хүн нэрвэгдээд байгаа нь энэ улсын нийт хүн амын 15 хувьтай тэнцэж байгаа ажээ. Мөн үерийн гамшгийн улмаас 10 гаруй тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тус улсын Төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайд Ахсан Икбал мэдэгсэн байна. Тодруулбал, А.Икбал “Reuters” агентлагт ярихдаа, “байгалийн гамшгаас үүдэн учирсан хохирлын хэмжээг урьдчилсан тооцоогоор 10 тэрбум ам.доллар даваад байна”  гэжээ.

Эх сурвалж: Reuters