МЭДЭГДЭЛ: БНСУ-д зорчиж байгаа иргэдийн хилээр нэвтрэхийн өмнө шинжилгээ өгдөг байсан журмыг цуцалжээ

МЭДЭГДЭЛ: БНСУ-д зорчиж байгаа иргэдийн хилээр нэвтрэхийн өмнө шинжилгээ өгдөг байсан журмыг цуцалжээ

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль өнөөдөр буюу 2022.08.31-ний өдрийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үер 2022.09.03-ны өдрийн 00.00 цагаас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэдээс корона вируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэж мэдэгджээ.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх аж.