Украины Запорожье атомын цахилгаан станцын барилгын дээвэр дээр дөрвөн нүх гарч, ойролцоо газарт нь Оросын гурван хуягт тээвэрлэгч байгааг “Maxar” технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад харуулжээ.
Харин ОХУ-аас томилогдсон Запорожье мужийн удирдагч В.Рогов “тус нүхнүүд нь Украины цэргүүд цогцолборт цохилт өгсний улмаас үүссэн” гэж мэдэгдсэн байна. Гэтэл Украины засгийн газар цэргийн цохилт өгсөн гэдгийг удаа дараа няцаасаар ирсэн юм. Мөн хиймэл дагуулаас авсан зургаас харахад, “Оросын гурван хуягт тээвэрлэгчийг байгууламжийг доор байрлуулсан” байгаа аж. Энэ нь атомын цахилгаан станцад ямар ч "хүнд зэвсэг" байхгүй гэж Оросууд удаа дараа худал мэдэгдэж байсныг илтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN