ОХУ-ын гаалийн ажилтанд авлига өгөхөөр завдсан Монгол иргэнийг саатуулжээ

ОХУ-ын гаалийн ажилтанд авлига өгөхөөр завдсан Монгол иргэнийг саатуулжээ

ОХУ-ын гаалийн ажилтанд авлига өгөхөөр завдсан Монгол иргэнийг саатуулсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн нь ОХУ-ын Ташаант боомтын Гаалийн ажилтанд мянган ам.доллар өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр ОХУ-ын хил гаалиар оруулсан автомашинаа тогтоосон татвар тооцоог хийлгүй оруулахын тулд хахууль санал болгосон гэжээ. Иймд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 291-р зүйлээр шалгаж байгаа аж.