Саран дээр хүн буулгах эхний хөлгийн товоо NASA түр хойшлуулжээ

Саран дээр хүн буулгах эхний хөлгийн товоо NASA түр хойшлуулжээ

Дэлхийн дагуул сар руу 50 жилийн дараа хүн илгээх хөтөлбөрийн эхний үе шат болох сарыг тойрон нисэх сансрын хөлгийг тээсэн пуужинг хөөргөх төлөвлөгөөгөө NASA өчигдөр /2022.08.29/ хойшлуулжээ.

Учир нь сарыг тойрон нисэх хөлгийг өчигдөр хөөргөх байсан ч хөдөлгүүрийн доголдолтой холбоотой шалтгаанаар "NASA"-гийн мэргэжилтнүүд хойшлуулсан байна. Тэд удахгүй шинэ товийг дахин зарлах ажээ. 

50 жилийн дараа Саран дээр хүн буулгах тус хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд “Space Launch System” пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. Харин 2023 онд хоёр дахь үе шатанд сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол, 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ саран дээр буулгах юм байна. 

Эх сурвалж: apnews.com