Солонгост үерт автсан автомашинууд Монголд ирэх магадлал өндөр байгаа талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

Солонгост үерт автсан автомашинууд Монголд ирэх магадлал өндөр байгаа талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-д энэ сарын 8 /2022.08.8/-ны өдөр орсон ширүүн борооны улмаас үерт автсан 12 мянга гаруй автомашин байгаа бөгөөд тус улсад одоо мөрдөгдөж байгаа хуулиар усанд орсон автомашиныг зарсан тохиолдолд 20 сая вонын торгууль болон 2 жил хүртлэх хугацаагаар хорих шийтгэлтэй аж.

Харин дээр дурдсан 12 мянган автомашин нь “хохирол бүрэн барагдуулах” даатгалтай тээврийн хэрэгслийн тоо бөгөөд бүрэн даатгуулаагүй автомашины тоо 4 мянга гаруй байгаа бөгөөд эдгээр автомашинууд “хуучин машин”-ын захууд руу очиж, Монгол Улс руу ихэнх нь тээвэрлэгдэх магадлал өндөр байгаа тул БНСУ-аас ирсэн автомашиныг худалдаж авахдаа сайтар шалгахыг сануулжээ. Мөн БНСУ-ын автомашины бүртгэлийн нэгдсэн сайт болох 자동차 365 сайт болон утасны апп-наас автомашины арлын дугаараар хайлт хийж, үерт автсан үгүйг шалгах боломжтой гэжээ. 

Эх сурвалж: KBS 뉴스