БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Солонгос, Монгол хоёр "газрын ховор элемент"-ийн нийлүүлэлтээр нягт хамтарч ажиллахаар тохиролцов

БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Солонгос, Монгол хоёр "газрын ховор элемент"-ийн нийлүүлэлтээр нягт хамтарч ажиллахаар тохиролцов

Солонгос, Монгол хоёр улс газрын ховор элементийн нийлүүлэлтийн асуудлаар нягт харилцаа тогтоохоор тохиролцсон талаар өчигдөр /2022.08.29/ тус улсын хэвлэл мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд, Өмнөд Солонгос Монгол хоёр улс дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, ялангуяа газрын ховор элементтэй холбоотой хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр дээд хэмжээний дипломатуудынхаа уулзалтын үеэр тохиролцсон байна. Хоёр тал эдийн засгийн аюулгүй байдлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ардчилал, хүний ​​эрх зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан түншлэлийн харилцааг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд газрын ховор металлын түншлэлийн хамтарсан төв байгуулахыг эрмэлзэхээр төлөвлөж байна.

Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин байгалийн баялаг ихтэй Монгол Улс нь нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулах "үндсэн түнш орон" гэдгийг онцлов.

Харин Монгол Улсын гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Монголын байгалийн баялаг, Өмнөд Солонгосын дэвшилтэт технологи хоорондын хамтын ажиллагааны талаар дурдаж, газрын ховор металлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээлэнг эртхэн эхлүүлэхийг хоёр тал эрмэлзэнэ гэжээ. Хэлэлцээний үеэр Пак Юн Сук Ёолын засаг захиргаа Хойд Солонгосын талаар баримталж буй бодлогын талаар танилцуулсан бөгөөд Б.Батцэцэг цөмийн зэвсгээс ангижрахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Пак Жин “Монгол бол ардчилал, хүний ​​эрх зэрэг нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг орон бөгөөд хоёр улс бүс нутгийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө хамтран ажиллах болно” гэсэн байна.

Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу