Украины дайны энэ үед Москва, Бээжин хоёрын батлан хамгаалахын харилцаа улам ойртож байгааг харуулахын тулд Хятадын арми Оростой өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийх гэж байна хэмээн Aljazeera агентлаг мэдээлжээ.
Тус мэдээлэлд, "Восток-2022" цэргийн сургуулилт есдүгээр сарын 1-7-нд ОХУ-д зохион байгуулагдах бөгөөд 50 мянга гаруй цэрэг, 5000 гаруй зэвсэг, түүний дотор 140 нисэх онгоц, 60 байлдааны хөлөг онгоц оролцох талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээллээ. Энэхүү сургуулилт нь Оросын алс дорнод хэсэгт байрлах буудлагын 7 полигонд болох бөгөөд Хятад, Энэтхэг, Лаос, Монгол, Никарагуа, Сири зэрэг орны цэргүүд оролцох аж. Харин тус сургуулилтын талаар ОХУ-ын тал мэдээлэхдээ, “Оросын армийн энэ сургуулилт нь Москвагийн Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанаас үл хамааран үргэлжилж байгаа төлөвлөгөөт байлдааны сургалтын нэг хэсэг” гэдгийг онцолсон гэжээ.
Эх сурвалж: Aljazeera