Дарья Дугинагийн аллагыг зохион байгуулсан гэх Украины тусгай албаны ажилтан Наталья Вовкын цогцос Австриас олдсон гэжээ

Дарья Дугинагийн аллагыг зохион байгуулсан гэх Украины тусгай албаны ажилтан Наталья Вовкын цогцос Австриас олдсон гэжээ

“Украиныг ОХУ-д нэгтгэх ёстой” хэмээн үздэг Оросын хэт үндсэрхэг үзэлтэн Александр Дугины охин Дарья Дугина өнгөрөгч бямба гараг /2022.08.20/-ийн орой тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй автомашин жолоодож яваад амиа алдсан гэж ОХУ-ын мөрдөн байцаагчид мэдэгдсэн.

Харин Оросын тал Дарья Дугинагийн аллагыг Украины иргэн, тус улсын тусгай албаны ажилтан Наталья Вовк үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Учир нь Наталья Вовк нь 12 настай охин Софиягийн хамт 7 дугаар сарын 23-нд Орост ирсэн бөгөөд Дугинагийн амьдардаг байранд байр хөлсөлсөн гэжээ. Мөн Наталья Вовк тус улсад Бүгд Найрамдах Донецк Ард Улсын дугаартай автомашинаар зорчиж, Казахстаны дугаартай Москвагаар дамжин өнгөрч, Украины дугаарыг ашиглан ОХУ-аас гарсан гэж Оросын Аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. 

Тэгвэл Дарья Дугинагийн аллагын зохион байгуулагч гэгдэж байсан Украины иргэн 43 настай Наталья Вовкын цогцос олон удаагийн хутганы шархтай Австриас олдсон талаар тус улсын “Экспресс" сонин мэдээлжээ. Харин энэ мэдээллийг үнэн эсэхийг олон улсын хэвлэлүүд одоогоор шалгаж чадаагүй байна.

Эх сурвалж: Exxpress.at