Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн аюулгүй байдалд өөрийгөө буруутгаж Японы цагдаагийн дарга ажлаа өгчээ

Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн аюулгүй байдалд өөрийгөө буруутгаж Японы цагдаагийн дарга ажлаа өгчээ

Японы Үндэсний цагдаагийн газрын дарга Итару Накамура “Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн аюулгүй байдлын хариуцлагыг хүлээх”-ээр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ.

Тэрээр, “Аюулгүй байдлын төлөвлөгөө дутагдалтай байсан бөгөөд командлагчийн өгсөн заавар хангалтгүй байсан. Энэ асуудлын үндэс нь олон жилийн турш мөрдөж буй тогтолцооны хязгаарлалтад оршиж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүргийг зөвхөн орон нутгийн цагдаа хариуцдаг” гэж Итару Накамура огцрох өргөдөл, мэдээлэлдээ дурджээ. Сонирхуулахад, Шинзо Абэ бол Японы хамгийн алдартай улс төрч, хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд байсан бөгөөд Нара хотын нэгэн гудамжинд үг хэлж байхдаа бусдад буудуулж амиа алдсан юм.

Эх сурвалж: japantimes.co.jp