Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Тус аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Түргэн тусламжийн автомашин парк шинэчлэлд 924 сая төгрөг, Тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 3,0 тэрбум төгрөг нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байна. Тус эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тул тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор найман хүнд урологи, 10 хүнд цээжний хөндийн дурангийн мэс ажилбарыг хийжээ.
Мөн өнөөдөр /2022.08.27/ тус аймагт шинээр “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлээ. Уг төв нь үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж буй. Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулахаар угсралтын ажил хийгдэж эхэлжээ.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 9-ны өдрийн засгийн газрын тогтоолд үндэслэн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10-30 хувиар нэмэгдүүлж, орон сууцуулах хөтөлбөрийн хүрээндээ сумдын эмч нарыг орон сууцаар хангаж эхэлсэн ба Баруун-Урт хотод нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон сууцны барилгын газрын асуудлуудыг шийдвэрлэсэн. Удахгүй аймаг болон нэгдсэн эмнэлгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга баригдах аж.