Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нарт өнөөдөр /2022.08.23/ Шарын аманд цанын бааз байгуулахаар ажиллаж газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардууллаа.
Уг хэсгийн 156.3 га газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулах бөгөөд 2038 он хүртэл хөгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан болохыг холбооны ерөнхийлөгч Р.Хатан онцолсон байна. Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой аж.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо