Монгол тамирчид Германд болох биатлоны зуны ДАШТ-д анх удаа өрсөлдөхөөр болжээ

Монгол тамирчид Германд болох биатлоны зуны ДАШТ-д анх удаа өрсөлдөхөөр болжээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд /2022.08.24-28/ Герман улсад Биатлоны зуны ДАШТ зохион байгуулагдах билээ. Тэгвэл тус тэмцээнд Монголын баг тамирчид анх удаа оролцохоор Германыг зорьсон байна.

Тэмцээнд нийт 28 орны 400 орчим тамирчин оролцох бөгөөд манай улсаас олимп, дэлхийн аварга Александар Попов болон Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдэд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөх аж.