“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаан руу шилжсэн. Тэрээр холимог тулааны “JacksonWink MMA” клубын тамирчин болсон. Тэгвэл М.Уранцэцэгийн анхны тулаан ирэх сарын 18 /2022.09.18/-нд товлогджээ.