Өнөөдөр /2022.08.22/ ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допингийн асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори луу явуулсан 64 бөхийн допингийн шинжилгээний хариу ирсэн. Үүнээс нэг бөхийн шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн гэж гарсан. Бүгдийг ОУ-ын WADA байгууллага руу илгээж, Adams системд бүртгэсэн. Допинг хэрэглэсэн гэх бөхөд хариуг биечлэн танилцуулж Б сорьц өгч шинжлүүлэхийг асууна. Өөрөө өгнө гэвэл нэрийг танилцуулахгүй харин орохгүй гэвэл мэдээлнэ. Уг бөхийн хувьд тавын даваанд унасан учир цол нөхөж олгох асуудал яригдахгүй” гэжээ.