Өнөөдөр 15 цагаас допингийн шинжилгээний хариуг мэдээлнэ

Өнөөдөр 15 цагаас допингийн шинжилгээний хариуг мэдээлнэ

Энэ жилээс улсын их баяр наадамд дөрөв давсан бөхчүүд болон сурын харваачдаас допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Тус хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүд болон 16 харваачдаас допингийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Нийт 80 сорьц явуулсан бөгөөд өнөөдөр 15 цагаас ХЗДХЯ-нд Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг мэдээлэх аж.