Улсын начин Ө.Батзул чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөнө

Улсын начин Ө.Батзул чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөнө

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул Серби улсын Белград хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор болжээ.

Тодруулбал, Ирэх есдүгээр сарын 06-28-ны өдрүүдэд /2022.09.06-18/ чөлөөт бөхийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдөхөөр Орхон аймгийн Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байгаа аж.

Эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн

  • 57 кг-ын жинд З.Занабазар
  • 61 кг Н.Наранхүү
  • 65 кг Ц.Цогбадрах
  • 70 кг Э.Тэмүүлэн
  • 74 кг О.Сүлдхүү
  • 79 кг А.Дөлгөөн
  • 86 кг Б.Бат-Эрдэнэ
  • 92 кг Г.Ганхуяг
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.