Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ)-ын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал болж, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй болгох, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Нийслэл хотод бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар УБХТ нь 2015 онд байгуулагдан үйл ажиллагаагаа таван жилийн турш тасралтгүй явуулж байгаа билээ. Тус танхим нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг.

УБХТ-ыг тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүд хоёр жилийн хугацаатай ээлжлэн удирддаг бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр “М-Си-Эс” Группийн Ерөнхийлөгч Ж.Од, хоёр дахь Ерөнхийлөгчөөр “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар тус тус ажиллаж байв.




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө