2022-2023 оны Үндэсний Дээд лигийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Үндэсний Дээд лигийн эрэгтэй багуудын нийт шагналын сан нь 1 тэрбум төгрөг ба эмэгтэй багуудын хувьд 200 сая төгрөг байхаар тогтсон байна. Тодруулбал, Эрэгтэй лигт нийт 10 баг тоглох бөгөөд түрүүлсэн багт 500 сая, дэд байр 250 сая, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 75 сая, харин хасагдах шатнаа шалгарсан дөрвөн багт тус бүр 25 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэсэн аж.