Монгол улс “Саарал” жагсаалтад орсонтой холбогдуулан ам долларын төгрөгтэй харьцуулах ханш өдөр бүр тасралтгүйгээр нэмэгдэж буй талаар хэвлэлүүд онцолж байна. Өнгөрөгч БААСАН гарагт гэхэд л Монгол банкнаас зарласан ханш 2676 төгрөг, зарах ханш 2687, авах ханш 2680 байсан билээ.
Харин өчигдрийн /2019.10.21/ байдлаар Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2679 төгрөг байв. Валют худалдааны Найман шарга захад долларыг 2690 төгрөгөөр авч, 2705 төгрөгөөр зарж байсан. Харин банкууд ам долларыг 2677 төгрөгөөр худалдан авч, 2687 төгрөгөөр зарж байсан. Энэ нь зөвхөн хоёр хоногийн дотор 18 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл өнөөдөр Монгол банкнаас зарласан ханш 2683 төгрөг болж дөрвөн төгрөгөөр нэмэгджээ. Банкууд ам долларыг 2679 төгрөгөөр авч, 2684-2690 төгрөгийн хооронд зарж байна.