Энэ наймдугаар сарын 20-ны өдөр /2022.08.20/ БЗД-ийн Жуковын талбайд үнэ төлбөргүй Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмчийн үзлэг зөвлөгөө хийгдэнэ.
Тус үзлэгтэй холбогдуулан түлэнхийн төвөөс дараах асуултад харилжээ. Үүнд,
1. Хаана үзлэг хийх вэ? Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд
2. Хэзээ болох вэ? 2022 оны 8-р сарын 20 өдөр
3. Хэдэн цагт эхлэх вэ? 09-19 цагийн хооронд үргэлжилнэ
4. Цаг яаж авах вэ? Эхэлж очсон 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэнэ. 100 илүү дугаар тараагдахгүй.
5. Зөвхөн хүүхэд үзэх юм уу? Зөвхөн 0-16 насны хүүхэд энэхүү үйл ажиллагаанд хамрагдана.
6.Урьдчилан цаг авч болох уу? Болохгүй
7. Үзлэг зөвлөгөө төлбөртэй юу? Үзлэг Үнэ төлбөргүй явагдана.
8. Хөдөө орон нутгаас очно амжихгүй бол яах вэ? Үйл ажиллагаа 8-р сарын 20 өдөр 09-19 цагийн хооронд үргэлжлэх тул зарыг хэд хоногийн өмнө хүргэсэн болно.
9. Бүх хүнд хүрч үйлчлэх боломжгүйг та бүхэн ойлгоорой гэжээ.