Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 170 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөс 34 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 83 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 971282-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.