“Монгол брэнд-морин өртөө-2022” өртөөчилсөн уралдааныг Архангай аймгийн зүүн бүсийн сумдад зохион байгуулахаар болсон. 1000 км замыг мориор ес хоногт туулах өртөөчилсөн уралдаан наймдугаар сарын 7-15 өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн 27 сумын нутагт болж буй. Тус уралдааны 27-28 дугаар өртөөнд Төв аймгийн 65 настай ахмад элч А.Пүрэвдорж түрүүлж явна
Нүүдэлчдийн ёс заншил, монгол адууны соёл, биет болон биет бус өвийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Монгол брэнд-морин өртөө -2022” уралдааныг “Эрийн гурван наадам их шүтээн” ТББ-аас гурав дахь жилдээ санаачлан зохион явуулж байна.
Мөн Архангай аймгийн зүгээс “Монгол брэнд-морин өртөө -2022” өртөөчилсөн уралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх, түгээх, сурталчлах тал дээр хамтран оролцож байгаа юм.
ВИДЕО: