Нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна. Тус тумцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин уран нислэгийн F2B ангилалд мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа Польш улсын тэнгэрт мандуулж монгол түмнээ баярлууллаа.
Н.Номин нь Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагч юм. Тус тэмцээнд Монголоос таван тамирчин өрсөлдөж байна. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2007 оноос хойш өрсөлдөж байгаа юм. 2009 онд Хорват улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцон, 42 орноос 16 дугаар эзэлж байлаа.