Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн сорьцыг допингийн шинжилгээнд хамруулахаар БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авчээ. Үүнээс өнөөдөр /2022.08.14/-ийн байдлаар 76 сорьцын хариу ирсэн байна.
Түүнчлэн баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ жилээс эхлэн дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Мөн шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх, шинжилгээгээр допинг илэрсэн бөх, харваачийн тэмцээнд тус спортоор хичээллэх эрхийг тодорхой хугацаагаар хасах юм.