“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд “Аравт” морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-18 /2022.08.13-18/-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тус уралдаанд Монгол, Орос, Беларус, Узбекистан, Зимбабве улсын цэргийн алба хаагчид оролцож байгаа аж.
Монгол Улсын нутагт хоёр дахь жилдээ явагдаж байгаа энэхүү тэмцээний нээлтийн ёслолд өчигдөр /2022.08.13/ болж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж болон холбогдох албаныхан Монгол Улсад суугаа Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид оролцжээ.
“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 оноос “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны санаачлан зохион байгуулж эхэлсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон бол 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртэж байжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.