Монгол улсыг “Саарал” жагсаалтад оруулсан тухай албан ёсны мэдээлэл өнгөрсөн баасан гаригийн шөнө гарсны дараа ам долларын төгрөгтэй харьцуулах ханш огцом өслөө.
Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2679 төгрөг байна.Харин валют худалдааны Найман шарга захад долларыг 2690 төгрөгөөр авч, 2705 төгрөгөөр зарж байна. Энэ нь зөвхөн хоёр хоногийн дотор 20 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Харин банкууд ам долларыг 2677 төгрөгөөр худалдан авч, 2687 төгрөгөөр зарж байна. Монгол улс саарал жагсаалтад орсноос гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, долларын хомсдол үүсэх магадлалтай гэж эдийн засагчид хэлж буй.