Сүүлийн 24 цагт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нийт 961,171 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 136 нь Улаанбаатар хотод
- 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин тус хугацаанд 923 хүн эдгэрч, 13,787 хүн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.
Орон нутгийн хувьд:
- Баянхонгорт - 4
- Өмнөговь аймагт - 37
- Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.