Өнөөдөр /2022.07.29/ Эрүүл Мэндийн Яам, ХӨСҮТ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, "Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ялангуяа хүмүүс давтан халдвар авч байна. Оны өмнө коронавирусийн альфа, дельта хувилбар байсан бол энэ оны эхээр Омикроны ВА.1, ВА2 хувилбар гарч түүгээр өвчилсөн хүмүүс дахин халдвар авч байна. Ингэхдээ давтан өвдөж байгаа тохиолдлын хоорондын хугацаа нь 6.6 сар байгаа юм. Үүнээс харахад вакцины дараах болон халдварын дараах дархлаа, тогтсон эсрэг биеийн түвшин буурч байгаа хугацаатай тохирч байна. Энэ нь зургаан сарын дараа дахин халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн үг” гэв.