Дэлхийн 75 улсад илрээд буй сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг ДЭМБ гаргалаа

Дэлхийн 75 улсад илрээд буй сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг ДЭМБ гаргалаа

Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр /2022.07.23/ гаргажээ.

Тус байгууллагын экспертүүд аливаа халдварт өвчнийг аюулын төвшнөөр нь үнэлж, ямар ангилалд оруулахаа шийдвэрлэдэг. Сармагчны цэцэг өвчин одоо Covid-19-тэй цуг хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Энэ хоёроос гадна полиомиелит (халдварт саа) өвчин бас энэ ангилалд багтаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй хүнээс илрээд байна. Энэ удаагийн дэгдэлтийн улмаас амиа алдсан хүний тоо тав хүрчээ.

Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэллээ.

Эх сурвалж: BBC