ШУУРХАЙ: Цэргийн сургуулилт хийхээр Монголд ирсэн Орос цэргүүд байрлаж буй ангид СҮРЬЕЭ өвчин ДЭГДЖЭЭ

ШУУРХАЙ: Цэргийн сургуулилт хийхээр Монголд ирсэн Орос цэргүүд байрлаж буй ангид СҮРЬЕЭ өвчин ДЭГДЖЭЭ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг ирэх наймдугаар сарын 1-15 /2022.08.11-15/-ны өдрүүдэд Ховд аймагт дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийн районд зохион байгуулахаар төлөвлөж, ОХУ-ын эхний ээлжийн цэргүүд, техник хэрэгсэлтэйгээ Монгол ирээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж буй цэргийн ангид сүрьеэ өвчин гарсан талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 27 алба хаагч сүрьеэ өвчнөөр өвчилсөн бөгөөд одоогийн байдлаар 21 цэрэг нь Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 5 цэрэг тусгаарлалтад, харин нэг цэргийг тус өвчний улмаас ар гэрт нь хүлээлгэн өгөөд байгаа юм байна. 

Тус цэргийн ангид Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт хийхээр ОХУ-ын эхний ээлжийн цэргүүд техник хэрэгсэлтэйгээ ирээд байгаа юм. Тэгвэл цэргүүдийн дунд халдварт өвчин дэгдээд байхад олон улсын цэргийн сургуулилт хийх гэж байгаа талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Х.Энхболд "Khovd.mn" мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа "Монгол Оросын цэргийн сургуулилтын төлөвлөгөө өмнө нь гарсан байсан учраас хийж байгаа" гэх тайлбарыг өгч, халдварт өвчин гарсан талаарх мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг шаарджээ. 

Тиймээс бид эл асуудлын талаар ЗХЖШ-аас тодруулахад "Бид одоогоор албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Дарга удирдлагуудаас чиглэл авч байж мэдээлэл өгнө" гэх тайлбарыг өглөө. 

Ямартай ч Орос Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед цэргийн хамтарсан сургуулилт хийж, барууны хоригт орох нь гэх шүүмжлэлд өртөөд буй асуудал нь ийнхүү сүрьеэ өвчин гарсан дуулианаар үргэлжиллээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө