Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт нэг, Өмнөговь аймагт 25, Ховдод гурван хүн бүртгэгджээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-өөр өвчилсөн 1100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин долдугаар сарын 8-наас хойш нас баралт бүртгэгдээгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна.