Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 243 тохиолдол батлагджээ. Тодруулбал,
- Улаанбаатар хотод 152,
- Орон нутагт 91 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд 139 хүн эдгэрсэн байна.
Энэ нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш нэг хоногт шинээр бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр тоо юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд коронавирусийн 267 тохиолдол батлагдаж байв.
Манай улсад өдөрт бүртгэгдэж буй халдварын 10 орчим хувийг Омикроны дэд хувилбар болох BA.4, BA.5 эзэлж байгаа талаар ъ албаныхан мэдээлсэн. Цаашид халдварлах чадвар өндөр Омикроны дэд хувилбарын улмаас Азийн орнуудад шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг олон нийтийн газар эсвэл хүн ихээр цугласан газар амны хаалт зүүхийг ЭМЯ уриалав.