Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал,
- Улаанбаатарт 143
- Орон нутагт 38 хүнээс халдвар илэрсэн байна.
Халдварын тохиолдол батлагдсан аймгуудыг тус бүрээр нь авч үзвэл:
- Баян-Өлгий-2
- Дархан-7
- Дорноговь-1
- Орхон-1
- Өмнөговь-25
- Ховд-3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж байна. Манай улсад өдөрт бүртгэгдэж буй халдварын 10 орчим хувийг Омикроны дэд хувилбар болох BA.4, BA.5 эзэлж байгаа талаар ъ албаныхан мэдээлсэн. Цаашид халдварлах чадвар өндөр Омикроны дэд хувилбарын улмаас Азийн орнуудад шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг олон нийтийн газар эсвэл хүн ихээр цугласан газар амны хаалт зүүхийг ЭМЯ уриалав.