Монгол Улсад өдөрт бүртгэгдэж буй халдварын 10 орчим хувийг Омикроны дэд хувилбар болох BA.4, BA.5 эзэлж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Омикроны BA.4, BA.5 дэд хувилбарын анхны тохиолдол өнгөрсөн сарын сүүлээр манай улсад илэрсэн” гэв. Мөн тэрбээр халдварлах чадвар өндөр Омикроны дэд хувилбарын улмаас Азийн орнуудад шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг олон нийтийн газар эсвэл хүн ихээр цугласан газар амны хаалт зүүхийг уриалав. Даваа гараг/2022.07.18/-т коронавирусийн нийт 101 шинэ тохиолдол батлагдсанаар улсын хэмжээнд нийт халдварын тоо 931,458-д хүрсэн талаар ЭМЯ мэдээллээ.
Эх сурвалж: Сhina.org