ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд 7 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болсонд тооцжээ.
Ингэснээр манай иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдсэн байна. Харин ОХУ-д орж зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн ПСР шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа юм
Эх сухвалж: Посольство Монголии в РФ