Жүжигчин СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Шилдэг продюсер”-оор тодорчээ

Жүжигчин СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Шилдэг продюсер”-оор тодорчээ

Улаанбаатар Олон Улсын кино наадмын 11 дэх удаагийн “Шилдэг продюсер” номинацийн эздээр жүжигчин СТА Д.Ганцэцэг, СТА А.Ганчимэг нар тодорчээ. Тэдний хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны уран бүтээл бол “Халуун зүрх” уран сайхны кино бөгөөд анхны дэлгэцийн бүтээлээрээ “Шилдэг продюсер” номинацид өрсөлдөж, гурван сая төгрөгөөр шагнуулсан байна.

Улаанбаатар хотноо аравдугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй  тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүрсэн билээ.

“Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө