УИХ согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг болов. Уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг нэмэхээр тусгажээ. Ингэхдээ нэлээд өндөр буюу 50 хувиар нэмээд, дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэх юм байна. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж буй аж.