НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг аравдугаар сарын 20-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.