Цахим орчинд бага насны хүүхдүүдийн дунд “Цахилгаан менингит”-ийн тархалт ихэссэн, хүүхдүүдийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл цацагдаж эцэг, эхчүүд айдастай байгаа билээ. Цахилгаан менингит нь маш хурдан хугацаанд хүндэрдэг, амь нас эрсдэх аюултай халдварт өвчин гэдгийг эмч нар анхааруулдаг.
Харин энэ талаар ХӨСҮТ-өөс тайлбар мэдээлэл өгөхдөө: Менингококкт халдвар байж болзошгүй сэжигтэй тохиолдол ирээд эхний шинжилгээгээр батлагдсан зүйл илрээгүй тул үгүйсгэгдсэн. Одоогоор цахим сүлжээнд тархаад байгаачлан олон хүүхэд өвчилсөн, тархалт ихэссэн зүйл байхгүй" гэв.