Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 54 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 33 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 928 862-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
