УГААРТСАН ҮЕД: Хүүхдийн хувцсыг хурдан тайлж, усанд оруулах ёстой

УГААРТСАН ҮЕД: Хүүхдийн хувцсыг хурдан тайлж, усанд оруулах ёстой

Сүүлийн үед сайжруулсан шахмал түлшний угаарт хордсон гэх иргэдийн дуудлага тасрахгүй байгаа. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг холбогдох албаныхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөө өглөөний мэдээллээр өчигдөр буюу аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө угаартсан байж болзошгүй ДОЛООН дуудлага Эрүүл мэндийн байгууллагуудад ирсэн байна. Иймд бид твиттер орчинд жиргэсэн  эмчийн зөвлөгөөг, сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Энэ талаар ЭХЭМҮТ-д хүүхдийн эмчээр ажиллаж байсан Р.Жаргалмаа өөрийн твиттер хуудаснаа “Би ЭХМҮТ-н хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүүхдийн эмчээр ажилладаг байхад жилд дунджаар 30 хүүхэд угаарын хордлогоор ирдэг байсан. Ирсэн хүүхдийн хувцсыг хурдан тайлж усанд оруулах ёстой. Хувцас, үснээсээ үнэртээд улам мууддаг тул цай өгч, хүчилтөрөгчийн маск зүүлгэдэг” хэмээн зөвлөжээ.




Өнөөдөр тахиа өдөр

15 минутын өмнө