АИ-92 авто бензиний үнэ нэмэгдээгүй байна

АИ-92 авто бензиний үнэ нэмэгдээгүй байна

Шатахуун түгээх станцуудад АИ-95 болон Дизель түлшний үнэ нэмэгджээ. АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3910 төгрөг болсон байна. Харин 3440 төгрөг байсан дизель түлш 3740 төгрөг болж өссөн байна.

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдсэн, мөн ОХУ-аас импортолдог шатахууны хил үнэ 6 дугаар сард тонн нь 50 ам.доллараар өссөн байна. Иймээс АИ-95 болон Дизель түлшний үнэ нэмэгджээ. Харин өнөөдрийн хувьд өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ өсөөгүй, 4 дүгээр сарын ханшаар борлуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол буюу АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл тэглэсэнтэй холбоотой. Дашрамд дурдахад, манай улсын шатахууны нөөц хэвийн байна.