"Саажилттай хүүхдүүдийн хоёр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг нь төрөөс даах асуудлыг судлах үүрэг өглөө"

"Саажилттай хүүхдүүдийн хоёр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг нь төрөөс даах асуудлыг судлах үүрэг өглөө"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Тархины саажилт, уналт, таталтын өвчинтэй хүүхдүүдийн эмийн хангамж сүүлийн хоёр жил тасарсан. Иймд хангамжийг нэмэх, эмийн төлбөрийг төр 100 хувь даах асуудлыг зохицуулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Мөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон.

Түүнчлэн сэтгэцийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан, тусгай асрамжийн газар байгуулах, үүний тулд ирэх оны улсын төсөвт шаардлагатай төсвийг оруулах үүргийг Сангийн сайд Б.Жавхлан болон надад даалгалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг мөн хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг надад даалгасан" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: