Олимп, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсны амь насыг хөнөөсөн нь тогтоогдсон тул, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноосон. Н.Түвшинбаярт давж заалдах эрх нь нээлттэй байгаа.
Мөн Н.Түвшинбаярт шүүхээс ял оноосон тул, түүний Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чингисийн одон, Сүхбаатарын одон зэрэг төрийн дээд цол, тэмдэг шууд хураагдана гэх мэдээллийг зарим иргэд олон нийтийн сүлжээнд хийж байсан ч, цол, тэмдэг хураах эсэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “зарлиг”-аараа шийдэх хуулийн зохицуулалттай байгаа юм.
Тэгвэл зарим иргэд олон нийтийн сүлжээнд “Н.Түвшинбаярт Ерөнхийлөгч уучлал үзүүлэх болов уу, хүний амь нас хөнөөсөн хэрэгт холбогдсон иргэнд уучлал үзүүлэх хуулиар нь хориотой” гэсэн асуултыг дэвшүүлээд байгаа.
Учир нь, Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулинд заасны дагуу Ерөнхийлөгч нь шүүхээс ял шийтгэл авсан Монгол Улсын иргэнд “уучлал” үзүүлэх эрхтэй. Тодруулбал, Үндсэн хуулийн 33.8-д Ерөнхийлөгч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй гэж заажээ. Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.2-д Үндсэн хуульд зааснаар уучлалт үзүүлэх гэж заажээ. Товчхондоо, холбогдох хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч үйлдсэн гэмт хэргийн төрлөөс нь хамаарч “уучлал” үзүүлэх, эс үзүүлэх гэсэн ялгаа зааг байдаггүй байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, Н.Түвшинбаярт уучлал үзүүлэх Ерөнхийлөгчийн эрх нээлттэй байна гэсэн үг юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Сонирхуулахад, Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр /2021.06.24/-ийн үдээс хойш зарлиг гаргаж, 13 хүнд уучлал үзүүлсэн байдаг. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм. Мөн ЗТХЯ-ны газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс 13 жилийн хорих ял авсан Б.Махбалын ялаас 2 жил, хар тамхины хэргээр ял эдэлж байгаа “Шар Энхээ” хочит Э.Энхбатын эдлэх ёстой ялаас 2,5 жилийг өршөөсөн талаар эх сурвалж мэдээлдэг.
Н.Түвшинбаярт Ерөнхийлөгч уучлал үзүүлэх нь зөв үү?
Нийт: 81 саналтай